Монложистикс Холдинг ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны 4-р сарын 25-ний өдөр зайнаас буюу цахим хэлбэрээр, 87.39%-ийн ирцтэйгээр амжилттай болж өндөрлөлөө.
Хуралд Монложистикс Холдинг ХК-ийн Гүйцэтгэх захирал Г. Хишигбат, ТУЗ-ийн Хараат бус гишүүн, АЭУХорооны дарга, Компанийн засаглалын зөвлөх багш Э. Оюунбилэг, Грант Торнтон Аудит ХХК гэрээт ажлын партнер Н.Эрдэнэцог нар оролцлоо.
Тус хувьцаа эзэмшигчдийн хурлаар дараах 2 асуудлыг 99.99993%-ийн зөвшөөрсөн саналаар хэлэлцэж шийдвэрлэлээ.
- Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар ТУЗ-ийн дүгнэлт
- Монложистикс Тракинг ХХК-ийг Монложистикс Холдинг ХК-д нэгтгэх тухай асуудал
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг ЭНЭ ДАРЖ бүтэн үзэх боломжтой.
Хувьцаа эзэмшигчдийн хуралдаа идэвхтэй оролцсон нийт хувьцаа эзэмшигч та бүхэндээ дахин талархсанаа илэрхийлье.
- Вэбсайт: mlholding.mn
- Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Monlogistics
- Утас: +976 7701-5454
- Цахим шуудан: info@mlholding.mn