Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал амжилттай болж өндөрлөлөө

Монложистикс Холдинг ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 4-р сарын 27-ний өдөр зайнаас буюу цахим хэлбэрээр, 85.57%-ийн ирцтэйгээр амжилттай болж өндөрлөлөө.

 

Хуралд Монложистикс Холдинг ХК-ийн Гүйцэтгэх захирал Г. Хишигбат, ТУЗ-ийн хараат бус гишүүн Э. Оюунбилэг, Хараат бус хөндлөнгийн аудитор Н. Эрдэнэцог нар оролцлоо.

 

Тус хувьцаа эзэмшигчдийн хурлаар дараах 2 асуудлыг 100%-ийн зөвшөөрсөн саналаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

  1. Монложистикс Холдинг ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлт
  2. ТУЗ-ийн гишүүдийн цалингийн төсвийг тус тус баталж, шийдвэрлэв.

 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг  ЭНЭ ДАРЖ  бүтэн үзэх боломжтой.

 

Хувьцаа эзэмшигчдийн хуралдаа идэвхтэй оролцсон нийт хувьцаа эзэмшигч та бүхэндээ дахин талархсанаа илэрхийлье.

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.